Written by Uchiral...2007

би бас..

Бичсэн: хундага
00:45 , 2007-06-05 .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос

муу хүн юу яааснаа, сайн хүн идсэн ууснаа гэж үг бий.

би халим идэж үзэв. халимны мах. дэлхийн хамгийн том сүүн тэжээлтний мах идэж үзэв. яахав хөөрхий, хэдэн сарын өмнөөс "чамд халимны мах идүүлнээ ээ" гээд л намайг ч дэнслүүлээд л, өөрөө ч догдлоод байсан японы хүсэл биелжаагаа нь энэ. урьдчилсан мэдээлэл өгөхгүй байжийгаад идүүлсэн бол "ааннннн энэ загасны мах байна...загас загасдаа бүр халимны мах байна" гэж лав хэлэхээргүй л эд байна. хэлнээсээ асуулаа, шүднээсээ асуулаа, залгиур хоолойноосоо асуулаа, бүгд л "энэ чинь махын бишоо? мах л байнадаг. харин юуны махын? жаахан гачин амттай чү...



цэцэг авав

Бичсэн: хундага
13:56 , 2007-06-03 .. 20 сэтгэгдлүүд .. Холбоос

гайгүй эрт сэрснийх, эртхэн гарч жаахан юм цуглуулав. буудлын хажууханд цэцэг зарж байна. сарнай, балжингарам, алтанзул, хадаасхан, гэрбэра...за тэгээд нэрийг нь мэдэхгүй зөндөө л цэцэг байхын.

цэлмэг нартай өдөр. өнөөдөр нэлээн халах шинжтэй. наранцэцэг авав.

бүх юм утга учраа алдаад, тэр дунд төөрч бүдрэхээрээ бүгдийг нь хаяаад шинээр эхлэмээр санагдана. унасан сэтгэлээ “өргөх” гэж байдаг арга чаргаа хэрэглэнэ. цэцэг авах. өөрөө өөртөө цэцэг худалдан авах. хэн нэгнээс биш өөрөөсөө авах. элдэв чимэг боолтгүйгээр. таалагдсан цэцгээ.

болно доо, чи чадна. бүх юм хугацаатай. цаг нь болохоо...



初体験 gsn

Бичсэн: хундага
14:39 , 2007-05-30 .. Бичигдсэн: ひらがなとかで。。。 .. 38 сэтгэгдлүүд .. Холбоос

今日から挑戦して見ようっと、ブログを日本語で書くことに。モンゴル語の表現力が足りないせいか、たまに日本語で表現して見たくなる、上手くもないくせに。。。笑っちゃう。

凸凹道を口笛吹きながら走っちゃう暢気なキリンのようになれてらいいのになぁ。不安ばかりが積もって、その場から動けなくなってしまう私、何だか情けなく思えてくる。あ~あ、この写真の撮り方も下手。

でも、やってみたい。

日本語ブログ(言い方間違ってるかな?)を初体験!

 

...


.......

Бичсэн: хундага
16:13 , 2007-05-28 .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос

ээ бурхан минь. мэддэг гурван мааниа л уншихаас даа.

гэртээ орж ирээд тв-ээ асаалаа, яаралтай мэдээ гээд гарч байхын. японы Ерөнхий сайд Ш.Абэ тэргүүтэй одоогийн ЗГ-ын нэг гишүүн нь өнөөдөр бага үдийн үед амиа хорлосон гэнэ. манайхаар бол ХААЯ-ны сайд, эднийхээр бол Газар тариалан, Загас агнуурын яамных нь сайд Мацүока гэдэг хижээл эр. дэлхийн хоёрдугаар дайнаас хойш японы ЗГ-ын гишүүний албыг ид хашиж байхдаа амиа егүүтгэсэн анхны сайд гэнэ.

хятадууд тэр дор нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээрээ энэ тухай нэвтрүүлсэн байхын.

сөрөг хүчнээс гарсан шүүмжлэлд өртөөд бас нэлээн стресстэй бай...



тэр...

хальт таньдаг хүн сонин хэвлэлд ярилцлага өгч, зурагтаар гарахад аюумшгийн дотно санагддаг шд. тэгтэл мэддэг ч юм уу, хаа нэг зурсхийтэл бодогдоод байдаг хүн олооооооон жилийн дараа сонинд ярилцлага өгчихсөн, тэрийг нь би санаандгүй олоод уншчихсан байвал яахав. бас сонин л болдым байна.

надад маш их таалагдаж, олон жил өнгөрсөн өдийд ч гэсэн хаа нэг санаанд орж ирээд байдаг юм, тэр залуу. их өөрийн гэсэн стильтэй, тэр нь юу юунаас илүү таалагддаг байлаа, аль эртний юм доо.

дунд сургуулийн ахлах ангид байхдаа нийлдэг хэдэн охидтойгоо гангалж аваад л хотын гудамж мээтэрлэж, тэр сургуулийн тийм ба...



захидал: эхний хэсэг

Бичсэн: хундага
21:16 , 2007-05-19 .. Бичигдсэн: 教訓なので...保存版に決定 .. 35 сэтгэгдлүүд .. Холбоос

чи өөрөө л энэ бүгдийг эхэлсэн...

миний энэ бүх шаналгаа, энэ бүх гуниг ганцаардлыг чи эхлүүлсэн. анх эхлэхдээ гайхалтай санаандгүй байсан. ингэж зовж шаналахаа мэдсэнсэн бол гэж зүхсээр нэлээн хугацааг барж. чамтай учирсан, чамайг таньж эхэлсэн тэр мөчийг, тэр өдрийг үзэн ядаж байна. анзаарахын завдалгүй чи намайг санаж байснаас минь өндөрт хөөргөж, үүлэн дунд хаячихаад...ганцаар үлдсэн би хар эрчээрээ доошоо унаж байна, унаж дуусахгүй байна. замд таарсан бүхнээс зуурах хүсэл ч төрөхгүй байна. удаан унаж байна. дэндүү шаналгаатай унаж байна. ийм арчаагүй унаж байгаа өөрийгөө тавламаар байна....



мар2-т амалсымаа

Бичсэн: хундага
15:56 , 2007-05-18 .. 11 сэтгэгдлүүд .. Холбоос

Амра-д амалсийм чинь бичээд хаясаан яадий. бас л зүүд шүү. зүүд уншиж залхсан хүн энэ хавьцаа зогсоод өөр блог уншсан нь дээр байх.

 

урд нь зөндөө үйл явдал болсиймаа. санахгүй байна. нэг мэдсэн чинь завьтай урсаад л байх шиг байсан. “нууцлаг” ногоовтор туяатай, тунгалаг ус байсан. миний дуртай ногоон өнгө байсаан. уг нь гол бололтой. урсгал нь тун зөөлхөн, бараг урсаж байгаа нь мэдэгдэхгүй шахам. голын тохой ч юм уу. завь ийшээ хөвөөд л, би тийшээ хараад суучихсан, эсрэг зүг рүү нь. нэг юм намайг хөөгөөд байсийму, би нэг юмнаас нуугдаад байсыму, хөөрхий амьтан ийш тийш хараад л...тэнд ч ...



трэин...

Бичсэн: хундага
22:08 , 2007-05-17 .. 27 сэтгэгдлүүд .. Холбоос

өнөөдөр ордог багш их ганган хүүхэн байдгийн. туяхан согооноо гэдэг шиг л. ер нь японууд яс жижигтэй. манай ганган багшийн шууны яс нь 5-6 настай монгол хүүхдийнх шиг л нарийхан юм харагджээлээ. би бас өөрийнхийгөө харьцуулаад харчихсан, минийх боломжийн нарийн шдээ уг нь. залуудаа бас л жаатай охин байсан байх гэмээр. онц царайлаг биш мөртлөө нэг тийм...байдаг даа...ганган төрхтэй хүмүүс. өмсөж зүүсэн нь ч өнгө нэмдэг байх. за энэ яахав. хичээл дээр элдвийн л юм ярина. уншиж байгаа лекцтэйгээ холбоотойгоор эхэлсэн ярианы сэдэв сайн муу янз бүрийн хэлтэй гадаад оюутнуудын тусламжтайгаар хаа ха...



ай хөө...зээ хөө

Бичсэн: хундага
14:15 , 2007-05-13 .. 16 сэтгэгдлүүд .. Холбоос

өнөө өглөө бас л унтчихаж. яарч сандарч босоод хөлдөө угласан шаахайныхаа өрөөснийг замдаан гээж, түүндээ таварцаглаж ойчдогийн даваан дээр хананаас ус гоождог газартаа хүрч, тосгуурын ирмэгнээс зуурч байж осолд оролгүй өнгөрөв. гээгдэж хоцорсон шаахайг харцаараа тас цавчиж, ширэв татаж шийтгэнгүүтээ дургүй хүрээд очиж..авч..хөлдөө буцаан углаж..өөртөө түвэг удсан ч үгүй, тэр чигт нь хаячихсан. өрөөсөн хөлөндөө шаахайтай зогсжийгаад угаачий л даа. сойзон дээр оо шахахдаа ооны амыг сойзны шүдэнд дэндүү тулгаж дарсных уу, сойзны үс моост унаад буцаж босохдоо хэдэн жижиг дусал ? оо ийш тийшээ үсэ...



юмэ

Бичсэн: хундага
21:01 , 2007-05-09 .. Бичигдсэн: "би"-гийн аялал .. 18 сэтгэгдлүүд .. Холбоос

тэр өрөөний ханыг янзлах гэж байгаа бололтой. шатан дээр зогссон хүнтэй нийлээд хуучирч шарласан ханын цаасыг цаана нь байгаа нимгэн хавтантай хамт хуулж байхын...энд нэг өрөө байна...шагайлаа. хаалганы зүүн талд буйдан дээр хэдэн хүн тухалжээ. тэдний дунд аав минь хачин гангалчихсан сууна. цайвар тод өнгийн цамц өмсөж, шар ногоовтор өнгө алагласан нэхмэл малгай духдуулчихаж. их л баясгалантай сууна...буцаад нөгөө өрөөнд ортол ширээ засчихаж...хүмүүс хооллохоор сууж байна...баахан шар толгойтой хүмүүс...өөдөөс харж суусан хүүхэн бузгай танимхайрч өмнөх тавагтайгаа над руу сарвайна...энэ монгол...



нигдугаааааар бүлэг...монгол хүү индрээс үг хэловойййй

Бичсэн: хундага
18:31 , 2007-05-04 .. 32 сэтгэгдлүүд .. Холбоос

толгой – тэргүүн, нүд – мэлмий, чих – сонор, гар – мутар гэх мэтээр ил байдаг гол хэдэн эрхтнээ хүндэтгэж хэлдэг үг байхиймаа, манай хэлэнд. хамар – гэсэн чинь заа миний санаанд л шууд орж ирэх үг байдаггүй. мэддэг хүн байвал хэлж өгөөрэй, шагнана шүү. шагналыг жич тохирно.

уг нь хамар гэдэг чинь асар чухал эрхтэн. байгаа байдлаараа ч, хийж гүйцэтгэдэг ажил үүргээрээ ч.

.....

хамар бол манай тэргүүний эрхтнүүдийн нэг билээ. эрхтэн хамар нь болбоос өөрийн ажил үүргийн дагуу олон төрлийн үнэрийг агаарын хамт сорж мэдрэн, тэрхүү мэдээллээ тархи руу дамжуулан бядны ой тойнд сайхан үнэр, муухай ...



ингэдгийн -2-

Бичсэн: хундага
16:32 , 2007-05-02 .. 20 сэтгэгдлүүд .. Холбоос

заа тэгсэн чинь ингэдгийн...юун дээр зогслоо...аан тийн шдээ...нөгөө энэ дотор нэг хүүхэн дуу аялаад суучдын гээд зогссон шдээ...тэгээд 33 минутийн дараа гэхэд дуу аялахаа больчдын нөгөө хүүхэн, зайлуул бас өөр бодох юм зөндөө байдаг байхгүй юу...тэгээд ч богооноос буугаад явангуутаа дуу аялахаа больчиж байгаам. бас их түр зуурын сэтгэлтэй гар, хараад зогтуссым байжээж. тэгээд ингэдгийн ... хэдэн өдрийн дараа болздын, нөгөө “сонин нүдэт”-тэй чинь. гэхдээ дэит биш, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тийм сэтгэл хөдлөм болзоо биш. зүгээр л хамт нэг юманд явахаар болдын.  тэхх тэгэхээр болдын. болдын зари...



ингэдгийн -1-

Бичсэн: хундага
13:21 , 2007-04-11 .. 13 сэтгэгдлүүд .. Холбоос

би нэг өдөр явжээдийн. тэгсэн чинь тэр залуутай тааралддын. уг нь тэрүүнтэй уулзах гээд явжээсан л даа. гэхдээ би тааралдсан гэмээр болоодээсийм. юу яадын...ингэдгийн. нэг хүн гуйдын намайг, тэр залуутай уулзаад нэг юм амжуулаадхаарай гээд...би за гээд....тэгээд хэлдийн тэр хүн, “нүүрэндээ нэг тийм сорвитой хүн байгаа шүү” гээд, намайг гэнэт хараад айж цочоод саваад унана гэж бодсон уу, эсвэл бусад хүмүүсээс хурдан ялгаж уулзаасай гэж хүссэн үү. тэгээд хараад л зогсжээсийн...хүмүүсийн нүүр царай руу хянамгай гэгч нь хараад л...сорви хайгаад л...ирдэггүй ээ....эээ э э э манайхан ийм шдээ, ёстой...



гагнасан гинжийг...

Бичсэн: хундага
16:02 , 2007-04-04 .. 18 сэтгэгдлүүд .. Холбоос

жаахан байхад, хэдүүлээ цуглахаараа 2 тал болжийгаад, нэлээн хэдэн метр зай авч зогсжийгаад, манай талынхан хажуу хажуудах хүүхдийнхээ гарыг атгаад, “дайсны” талынхан бас тэгж бэлдэнгүүт нь

“гааагнасан гинжиийййййг таслагхтоооооон.....”

гэж хоолойн тэнхээ мэдэн хашгирдагсан. Тэгэхээр биднээс дутахгүй гэсэн шиг нөгөө талынхан бас гүрээнийхээ судсыг гүрдийлгэж байгаад

           “хэнээээээээээээээээр....”

гэдэгсэн.

тэгээд л нэгийг нь нэр цохож, цохуулсан пацаан жижигхэн гараа атган, уруулаа жимийж, хагас алхам хойшоо ухарч эрч авч байгаад л гүйгээд ирнэ дээ. гинжийг таслах гэж байгаа нь тэ...



MR

Бичсэн: хундага
19:03 , 2007-03-27 .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос

  эртлэн босов, яаран гэрээсээ гарав...эмнэлэг явна гэхээс хөл хүндрээд араас нэг юм чангаагаад байх шиг болохын. маргааш маргааш гэсээр нэлээн удсан болохоор зоригоо шавхаж, хүч тэнхээгээ төвлөрүүлэн эрт босов, яаран гарав. өглөө эрт босох гэж нэг айхтар юм байхымаа. нар мандангуут нойр нь сэргэчихээд босч суугаад болжмор шувуу шиг жиргэж байдаг хүмүүсийн тэр сэргэг чанараас нь жаахан жааханыг хандиваар аваад (үнэ төлнө гэж ярихгүй шүү) өөртөө наачих юмсан. өглөө сэрэх гэж хамаг чадлаараа тэмцдэг нь миний буруу биш л дээ, энэ бол ердөө л цус багатай хүмүүсийн нийтлэг зовлон, зайлуул. яаж ч хи...



Уйлсан болов уу?

Бичсэн: хундага
21:06 , 2007-03-10 .. Бичигдсэн: ннннн.. .. 17 сэтгэгдлүүд .. Холбоос

  - байна уу?
  - байна аа
  - сайн уу? юу байна?
  - өө тайван даа....
  .......
  .......
  - өө нээрээ нөгөө манай О ах өнгөрчихөж гэнэ, урд шөнө...
  - ээ тийм үү? 

ингэж хэлээд би мэддэг мааниа уншив. хэзээ ч юм, хэнээс ч юм сурсан 3 мааниа 3 удаа амандаа дуржигнуулав. санаандгүй танилцсан ах хүүтэй ярьсаар байгаад цусан төрлийн биш ч нэлээн ойрхны садан төрлөө мэдэлцээд жил гаруй л болж байх шив. бид хоёрын садан төрлийн холбоог хэлхэж байсан хүн өнхөрөөд өгч. 
маани дуржигнуулсан ч харамсаж халаглаж сүйд болсонгүй, харайж босож баярласангүй...шууд хэлэхэд юу ч гэж бодсонгүй....



Япон Чингис

Бичсэн: хундага
12:49 , 2007-03-04 .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос

  3-р сарын 3-нд нээлтээ хийнэ гэж рекламдсан киног үзэх гэж хагас нь сайн өдрийнхөө бүтэн нойрыг хагаслан байж гүйж очив. японы уран бүтээлчдийн хийсэн Чингисийн тухай шинэ кино "Хөх чоно...эх газар, энгүй далайн хязгаар хүртэл". сүүлийнх нь дэд гарчиг ч юм уу мэдэхгүй ээ. үдээс өмнө 10.30-д эхлэв. японы 400-аад гэчихэв үү дээ, кино театрт зэрэг гарч эхэлж байгаа юм байна. би бас яаж дутахав, болж өгвөл хамгийн эхний гаралтыг үзсэн хүмүүсийн тоонд багтах санаатай, урд өдөр нь тасалбар авч, уг нь бол унтаж байдаг цагтаа босож, эртлэн гарч хурдлан ирэв, сүүдэр шийний газар. нууцхан догдлоод бай...



босдог уу? суудаг уу

Бичсэн: хундага
22:55 , 2007-02-19 .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос

   босдог уу? суудаг уу? босох нь зөв үү? суух нь зөв үү? гэх мэтээр эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дунд санал асуулга явуулж. түрүүхэн үзсэн тв нэвтрүүлгээр энэ тухай бараг 20-иод минут ярилцав. нэг их ингэх нь зөв, тэгэх нь буруу ч гэж зааж зааварчилж сүйд болсонгүй...бодит байдал ийм байна шүү, та нар минь яажээна? альхан талд нь явжээна? гэх мэтээр бодогдуулж, энэ тухай гэр бүлээрээ хамт сууж ярилцах марилцах ч юм уу...нэг тиймэрхүү өдөөх маягийн.

  30-аад насны эрчүүдийн 40% нь босдоггүй гэсэн байхад 50-иад насныханы 80% орчим нь босдог гэнэ. эмэгтэйчүүдийн хувьд 20-иод настай залуухан бүсгү...



2.14

Бичсэн: хундага
22:41 , 2007-02-14 .. 17 сэтгэгдлүүд .. Холбоос

    2-р сарын 14, Гэгээн Валентины баяр гэж ...монголчуудын 2-р сард тэмдэглэдэг баярын жагсаалтад саяхан орж ирсэн хэрнээ яасан ч хурдан суурьшиж байх юм бэ дээ, яг л хөдөөнөөс хотод орж ирээд дуртай газраа хашаа хатгаж, гэрээ бариад, нүүрсээ түлээд амьдраад байгаа "орон нутгийн иргэд" шиг. Бодвол хайртай дуртай хосуудад хайр дурлалаа, хайр сэтгэлээ ховор юм шүү, хувиршгүй юм шүү, үнэнч юм шүү, үүрдийнх юм шүү гэх мэтээр харилцан баталж нотолж байх тусгай өдөр асар хэрэгтэй байсных юм болов уу даа. 

   Энд ч бараг 14 хоногийн өмнөөс энд тэндгүй ягаан, улаан өнгө голдуу бундангаар дүүрсэн рек...



kooban

Бичсэн: хундага
13:42 , 2007-01-30 .. 9 сэтгэгдлүүд .. Холбоос

   өчигдөр "кообан"-д очив.

   кообан гэж манайхаар бол цагдаагийн хэсэг, жишээлж яривал хорооны цагдаагийн хэсэг юм уу даа. анх 1874 онд үүссэн, одоогийнхоо кообан гэдэг нэрийг 1994 онд албан ёсоор зүүх хүртлээ цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг жирийн иргэдэд ойртуулах гэдэг давхар утгаар төвөөс "томилогдон ажиллах газар" маягийн нэртэй байжээ гэж... зарим газар кообан нэртэй хөөрхөн жижигхэн байшин нь байгаад хууль сахиулах төлөөлөгч нь өөрөө эзгүй байдгийм. оронд нь утас тавиастай, хэрэгтэй үед зорьж очсон иргэн болбоос харилцуурыг авч огт өөр газар ширээний ард суугаа утасны цаадах ...



{ Сүүлийн хуудас } { 31 -р хуудас Нийт хуудасны тоо: 32 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

www.гоожуур.com
www.GhostStudy.com
mail.yahoo.com

Ангилалууд

[Чөлөөт бүс]
Дурсамж,цаг хугацаа...
Эсрэг талаас нь...
Өдөр тутамын
Танин мэдэхүй,эх сурвалж

Сүүлийн бичлэгүүд

Hi...
END...
Bla bla bla...
Зүүд байлаа...
Nevermind...3

Найзууд

хундага
Tsoomii



<