Written by Uchiral...2007

५. 17

Бичсэн: хундага
21:58 , 2009-05-17 .. Бичигдсэн: аан гэжээда.. .. 19 сэтгэгдлүүд .. Холбоос
зиа.. айлд байгаа юм шиг санагдсан хэвээр. айлын хүмс бүгд нөгөө өрөөндөө орцгоочихоод, би ганцаар үлдсэн мэт л сэтгэгдэл төрөөд байхын. гээд яалтай билээ, нөгөө өрөө нь хаа байгааг мэдэхгүйм чинь ... гэж бодоод блогспотод суужийтал гэрт маань тог ирээд бөөн баяр ккк.

нэлээн хэд хоногийн өмнө утаат хотдоо хэд хонох завшаан гарав. очихын өмнөх 2 хоног нойр муутай байсан, яг нисэхийн өмнөх шөнө бараг 2 хүргэж унтаад өглөө 5 хагаст боссон зэргээс болоод хагас сэрэнги хүн хэд хонов. гол гол сонин сайханг базаад, нэгтгээд хэлэхийм бол...

нэгд, анхны хайрын эзэн эхнэр авч байгаа, эсбөгөөс эхн...


айлгасан, баясгасан улаан

Бичсэн: хундага
13:47 , 2009-04-17 .. Бичигдсэн: "би"-гийн аялал .. 7 сэтгэгдлүүд .. Холбоос
эхлээд ногоон ханатай, ногоон шалтай өрөөнд орсон. тэнд онц сонирхолтой юу ч байгаагүй. дараагийн өрөө рүү. өрөө гэхээсээ танхим гэмээр том. бас л ногоон ханатай, ногоон шалтай. бэлтгэлийн танхим бололтой. хөлбөмбөгийнх? мэдэхгүй. чухам юу хийх гэж тэр ногоон танхимын цаад булан руу зүтгэснийг мэдэхгүй. ямартаа ч тийш тэмүүлж зүтгээд танхимын голд байсан тачир үстэй, дугуй царайтад загнуулж, уучлал гуйж байх бололтой. дотроо “энэмуу одоо..” гэсэншүү. наад талын хана дагуулж тавьсан урт модон сандал дээр баахан хүмс дунд хутгалдан суух намайг чиглээд ирж байнаа, эдний нэгэн бэисбоолын дасгалжуу...


ө.ө.. яа

Бичсэн: хундага
20:43 , 2009-04-16 .. Бичигдсэн: тармаг үгс .. 23 сэтгэгдлүүд .. Холбоос
       
өдөр баяссан,
ягаахан дэлбэн
өлмий хучих нь
яасан хүйтэн


зүгээр суухаар..

Бичсэн: хундага
15:21 , 2009-04-12 .. Бичигдсэн: аан гэжээда.. .. 28 сэтгэгдлүүд .. Холбоос

зураг чигсэн оруулж сууя даа.. гэсэн сэтгэлээ барьж дийлкү зураг орууллаа. цэцэг мэцэг-ээс үлдсэн сараана цэцэг нь. сарнай нь байхгүйэ, патиар татахад жаахан учир дутагдалтай төрхтэй болсон тул үзсэн олны сэтгэлийг энэ синдроомт улиралд унагахгүй байж, эх орны хөгжил дэвшилд хувь нэмэр оруулъя гээд зураг авалтаас хасчихлаа.
 
      ийм цэнхэр туяатай..        ийм улбар туяатай..          ахиад улбар               ахиад цэнхэр

их айхтар оо, би чэнн тэгжийгаад, бас өнгө будаг солиод авцан этр. өндөр намыг нь өөрчлөөд авцан этр.

энэ шилэн савны барааны нэр нь "сакэний домбо". би хаа нэг...



Хачи мэдээж хавнаас илүү

Бичсэн: хундага
20:25 , 2009-04-08 .. Бичигдсэн: аан гэжээда.. .. 15 сэтгэгдлүүд .. Холбоос
хувийн бус хувьсгалын тэрэгний түлхүүрийг зоомогц зам зааж, зүг чиглүүлэгч дөрвөлжин хар хайрцаг нь тэр өдрийн нэр усыг хэлдэг шидтэй. "өнөөдөр, 4 дүгээр сарын 8, үнэнч нохой Хачи-гийн өдөр" гэнэ.
бидний монголчуудыг Бүгд Найрамдах Улсаа төвхнүүлэхээс ойролцоогоор нэг жилийн өмнө энэхүү арлын хойд нутагт байх Акита гэдэг мужийн нэгэн айлд, японы "уугуул" нохойн хувьд үүсэж тархсан нутгийнхаа нэрийг зүүж төрөл зүйлчлэгддэг "акита" үүлдрийн нохой гөлөглөж, удалгүй паацгар гөлөг хурдан галт тэрэг хөлөглөн нийслэлд хүрэлцэн ирж, одоогийн Токиогийн ИС (манайхаар бол МУИС базарваань ккк)-ийн нэгэн ...


киип траинн

Бичсэн: хундага
21:44 , 2009-04-07 .. Бичигдсэн: "би"-гийн аялал .. 29 сэтгэгдлүүд .. Холбоос

  өглөө, өөрийгөө өргөж өөд нь татах гэж сонссон дуу. Үтада дажгүй шүү. хоолой нь, өөрийнх нь аяглаж байгаа нь.. харамсалтай нь, заримдаа стаилист нь түүнд атаархснаасаа болж, боож үхэхгүйн тулд хонзонгоо тайлж гачан гачан юм өмсгөдөг байх.

урд шөнө зүв зүгээр зүүдэрхүү зүүд зүүдэлжийснаа гэнэт айхтар тод бөгөөд гайхалтайгаар өрнөөд.. гарт баригдаж, биед мэдрэгдэж.. сэртхийлээшд ккк.. юу зөгнөсийм, хэнмэдэхэв.

бичжийснаа гэнэт сонин санагдаад бьак спэисээ дарчихлаа...больчихлоо.. дараа өөрөө санаж байхын тулд тун товчхон: ..толгой.. гар.. хүйс.. хархан үс.. нүд, ам.. хугацаана...


бүтэн сайны их үд

Бичсэн: хундага
10:52 , 2009-04-05 .. Бичигдсэн: ннннн.. .. 19 сэтгэгдлүүд .. Холбоос

хүн гээч бусдын үйлдэл, үг яриа болон хүрээлэн байгаа орчинд болж буй үйл явдал, өөрчлөлтөөс өөрийн л шанаганы хэмжээгээр, өөрийн л хутгаж авч дийлэх давтамжаар хутгаж авах нь аргагүйм. ер нь тэгээд өөрийн хэр, үзэмжээр буюу өөрийн шанаганы хэмжээгээр ангилсан буруу зөрүү ойлголт, түүнийгээ үнэн зөв гэж муйхарласан мунхаг үнэмшил дунд амьдарсаар насыг бардаг байх. гэхдээ жаахан баримжаатай айн. юугаар баримжаалахав гэж үү? өөрийгөө хэрхэн үздэгэв гэдэг чинь том баримжаа шүү дээ. дөвийлгөөд байх ч , дараад байх ч аль аль нь утгагүйм. заззз иймийм бичкээкүймаа.

энд бөөн юм болжийнаа, хойд солон...



цэцэг мэцэг

Бичсэн: хундага
13:17 , 2009-04-04 .. Бичигдсэн: аан гэжээда.. .. 9 сэтгэгдлүүд .. Холбоос
зиа... өнөөдөр энэ хэдэн цэцгийг тамлана аа.. ойрд амьдрал улам утгагүй санагдаад байгаа. утгажуулах кампаанит ажлын эхний сард өөрийгөө сэтгэл санаагаар өргөхийн тулд цэцэг ногоо тасдаж, тамлаж тарчлаан эд бахаа хангах ба энэ явцдаа амьдрал ба үхлийн тухай эргэцүүлэх замаар амьдрах бол сайхан бөгөөд хосгүй эдийм хэмээн итгэж үнэмшиж авах гэж мэгэх яахав ээ.. ойрд онцгүй байгаа нь үнэн л дээ. гэхдээ тоохчгүү. цэцэг ногоо оролдонхон, цэнхэр тэнгэр өөд хяламхийнхэн... гэснээс бид юуны тулд амьдардаг байхав? бидний амьдралд энэ доорх цэцэгний хэрийн үнэ цэнэ бий болов уу? 
.. гэнгүүт тэгээл битг...


Бичсэн: хундага
10:20 , 2009-03-21 .. 25 сэтгэгдлүүд .. Холбоос

дууссан..


шүүгээ

өнөөхийгөө холдуулж байж зурагтын дэлгэцийг бүтэн ил гаргав. өглөө яарч сандран гарахдаа нарны шил авах гээд нааш цааш нь зүтгүүлж байж зурагтаа хаачихаж.

түрийвч хатагтайн нүдийг дарж, чихийг таглаж байж авсан эд. хөөрхий минь, нүд чихийг нь таглаад байхаар ч хатагтай биш л дээ. нүд нь улайж, сүүмийж сөлийн, чих нь хатуурч, омогных нь цоорхойд ойрд ээмэг углаагүй амьтныг улам шооконд оруулахгүй л гэж тэр.

харсан цагаас хойш авмаар болоод байж сууж болоогүй гэх нь хайшаам, авчихвал көөмөн зүгээр ээ гэсэншүү юм боджийснаа гэнэт гүйж гараад... очтол нэг нь байдаггүй ээ.. уур хүрээд, урам х...



том шар..

Бичсэн: хундага
15:16 , 2009-03-19 .. Бичигдсэн: "би"-гийн аялал .. 23 сэтгэгдлүүд .. Холбоос
замын наад талд зогсож байсым. тэгтэл баахан мотоцикльтэй улс давхилдаад.. би тэднийг хараад юу ч гэж бодоогүй, дуу чимээтэй ч гэж уурласангүй, замд саад боллоо ч гэж уцаар төрсөнгүй. яагаад гэвэл, дуу чимээ гараагүй, бас би зам гарах гээгүй. тэгтэл гэнэт хамгийн сүүлийн мотоцикль унасан хүний толгой тасраад үлдчихлээ, агаарт. мотоцикль нь түрүүлээд яваад өгсөн. би айгаагүй, эвгүйцсэн ч үгүй, үлдчихлээ дээ л гэж бодох юм.

уул руу өгсөж явсым. уулыг ороосон нэг их том том чулуутай зам. их том машинтай. хойд урд хоёр дугуй нь хоорондоо онцын хол зайгүй айхтар том ачааны машин. шар өнгөтэй....


тэгээд л бодчий.. намайг сорьж байгаа гээд л.
тэгэнгүүт онгироо нь хөдлөөд сорилыг давж гарий марий гэж бодогджийшд.
ер нь хүн бага балчир насандаа, өсвөр насандаа, идэр насандаа учиргүй их хайрлуулж өсөх, дардан замаар таварган жирийх дэмийм шигээ.
аль болох эртнээс л элдэв хатуу хөтүүг үзэж байсан нь дээрийм байна... гэж ойрд бодогджийна.
намайг сорь сорь... тэгээд сөхрөөд унах гэхээр нь тавла тавла... би цагтаа бишгүй л сайхан зүйлс амссан. түүний төлөөс болгож сөхрөөх хэрэгтэй бол сөхрөхөөс өөр яахав.
харин сөхрөөд өндийхөд өвдгөө гөвөх зай өгөөрэй дөө.
нэг иймэрхүү. хэнд ч, юунд ч...


эсвэл..

яадгийм билээ дээ.
олоон жилийн өмнө холбоо тасарсан гэхээсээ илүү найзын хувьд зам мөр салсан, эсвэл би өөрөө салгасан “экс найз” минь бололтой хүн маний нэрийг мээсэнжрийн лиистэндээ нэмсэн бололтойм. намайг бас нэм гэсэн бичиг гарч ирээд амар заяа үзүүлэхээ байлаа.
овог нь мөн байхым, нэр нь харин бүтнээрээ биш, гэрийнхэн нь дууддаг, бас би найзын хувьд дууддаг байсан нэр байхым. миний аиди-г хэнээс авсан байж таарахав? бодвол манай дүүгээс л байх даа... дүү маань түүний дүүтэй бас найз байв.. ч гэж дээ.. найз л даа. харин би эгчтэй нь найзынхаа найрамдалт харилцааг тасласны дараахан дү...


зиа...

зиа.. урждарын цаад өдөр үү, тэрний цаад өдөр үү, шинийн арван таван байсны мэндийг дэвшүүлээд асуухад монгол ардын уламжлалт шинэ жилийн паартигаа ахан дүүсээрээ саак тэмдэглэцэн биддэ.

би яахуу хөөрхий, Улаанбаатараас хүний ачаа хөлсгүй зөөсөн хөлсөндөө хэвийн боов хоёр ширхэгийг хүртээд түүн дээрээ мөсөн чихрийн үйрмэг баахныг, домбон ёотонгийн үртэс нэлээнийг, хатаасан үзэм чангаанз нэжгээдийг, хайлуулсан тос, хайлмагны хэлтэрхий өдийхнийг овоолон зассан идээгээ барьж шинийн нэгний өглөө бор гэрээ нар зөв тойрон ёс үйлдээд цалингийн төлөө хийдэг ажилдаа гарсан даа. ингэхдээ би, гэрээс ...




нэвьө лэт ми даүн эгэин



парацетамол

Бичсэн: хундага
16:03 , 2009-02-14 .. Бичигдсэн: аан гэжээда.. .. 20 сэтгэгдлүүд .. Холбоос
хамгийн гадна талын зузаавтар ханыг хайлсан төмрөөр бүрхэж.. тэр төмөр бүрхэвч цахилгаанд залгагдаад, үе үе гүйдэл гүйнэ. гүйдэл гүйх тоолонгоор төмөр бүрхэвч агшиж тэлнэ. агшиж тэлэх болгондоо дороо агуулж байгаа тархины нялцгар эдийг хага нэг базаж, хайхрамжгүй сул нэг орхино. тархины хананы мэдэрч дийлэх амьд эс бүр тэр гүйдлийн амсуулах өвдөлтийг дамжуулах гэж байдаг хүчээ дайчилна. удалгүй мөнөөх төмөр бүрхэвч хавийг хайран хайлж, олон жижиг үрлэн хэсгүүд болж хуваагдан ийш тийш цацагдана.. нуугдах ховил олж аваад зүрхний хэмнэлээр нэг томорч, нэг жижгэрч, тэгэх бүртээ тэр хавьдаа тэсвэрл...


илүү хэрэггүйшд

Бичсэн: хундага
09:21 , 2009-02-08 .. Бичигдсэн: аан гэжээда.. .. 19 сэтгэгдлүүд .. Холбоос

сэтгэл ба санаа мэтийн хэзээ ханах нь үл мэдэгдэх нөхдийн шахалтаар өөртөө хиймэл "хэрэгцээ" бий болгож, түүнийгээ хангахаар шар нар бор хоногийг "тэмцэн" өнгөрөөж, олдсонгүй гэж гуниж, олзлогдсонгүй гэж туниж, тэр хавийн хүмстэй өөрийн байдлыг харьцуулан шаналах юутай бэрх.

хүний орчлонд амьд байгаадаа, хэвтэрт орохоор хууч өвчингүйдээ, хүйтэнд хөдрөх хөвөнтэй навсгар дээлтэйдээ, халуунд хөлс арчих хоёр сайртай сарвуутайдаа баярлах хэрэгтэйм. өөр юу хүсэхэв. мэндлэхэд баярласан аав, ээжтэй байсандаа, махийхад тулах үнэнч цөөн найзтайдаа, магнай хагартал баяр бэлэглэсэн сайхан хүмүүстэй учи...



"ХБ"-дэхүй

Бичсэн: хундага
22:49 , 2009-01-26 .. Бичигдсэн: ннннн.. .. 17 сэтгэгдлүүд .. Холбоос

өнгөрсөн жилийн адаг хавьцаа Токиогийн баруунчаа байх Такаозан гэдэг ууланд бидний зоригт нөхдүүд мацан гарч, уулын орой дээр алсын бараа ширтэнгээ улс орныхоо ирээдүйг шүүн хэлэлцсэн билээ. үр дүнд нь дэлхийг хамарсан эдийн засгийн хямрал сайхан эхэлж, өрнөж, хөгжиж...улмаар батжин суурьшиж байна.
тэрхүү мацалтын явцад зарим нөхдийн маань урьд хожид үзэж хараагүй юм хум, үйл явдалтай учирч, бид нийтээрээ ихэд баясан хөгжсөн юм. тэдний заримын учрыг олохоор мулгуу би мөчид ухааныхаа, мөлгөр тархиныхаа мини түвшинд энд тэндээс өвдөл цөвдөл цуглуулснаа өргөн барьжийна.

гэдэг энэ дээрх өгүүл...



бүсгүй, төмс, наранцэцэг, цас

Бичсэн: хундага
11:51 , 2009-01-24 .. Бичигдсэн: "би"-гийн аялал .. 25 сэтгэгдлүүд .. Холбоос
ахиад л түүнийг зүүдлэв.
би түүнийг хардсангүй. гар утсыг нь үзээд, эмэгтэй нэр олж хараад, орсон гарсан дуудлага, илгээсэн ирсэн мээсэж этрийг нь үзээд... гэхдээ хардсангүй. түүнээс асуулаа... тиймээ гэнэ. би тэр эмэгтэйн насыг нь асууж байхын. надаас нэг дүү бололтой. гаднах төрх нь ямрав? надаас ямрав? яг ямаршуухан? ... гэж асуух гэснээ, баахан тээнэгэлзээд... асуултаа өөртөө үлдээв.
каадр солигдоход шал өөр газар, ногооны талбай бололтой газар байхын. ихээ том талбайг хэд хэдэн хэсэгт хуваагаад өөр өөр юм тарьсан бололтой. хөл дор, тэрүүхэнд харагдах нь төмс. уруу нь харуулсан усан үз...


{ Сүүлийн хуудас } { 19www.гоожуур.com -р хуудас Нийт хуудасны тоо: 32 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

www.гоожуур.com
www.GhostStudy.com
mail.yahoo.com

Ангилалууд

[Чөлөөт бүс]
Дурсамж,цаг хугацаа...
Эсрэг талаас нь...
Өдөр тутамын
Танин мэдэхүй,эх сурвалж

Сүүлийн бичлэгүүд

Hi...
END...
Bla bla bla...
Зүүд байлаа...
Nevermind...3

Найзууд

хундага
Tsoomii



<