Written by Uchiral...2007

зүрх сэтгэлээ юутай зүйрлэн жишье дээ... гэдэг дуу

Бичсэн: хундага
04:47 , 2008-07-03 .. 16 сэтгэгдлүүд .. Холбоос

бид... монголчууд... уг нь их сайхан заяатай улс шиг санагддаг. дахин хүн болж, дахин энэ ертөнцөд ирж суралцах завшаан тохиовол дахин монгол хүн болж төрнө л гэж боддог.
бид бусад олон үндэстэнтэй харьцуулахад том дайн үзээгүй, их өлсгөлөнд нэрвэгдэж үзээгүй. амьдрахын төлөө үхэн хатан тэмцдэг минь хэд билээ.
]]]
газар дэлхий дээрх амьдралын утга учир чухам юунд байдаг бол? 
зовлон зүдгүүр, бэрхшээл, тэмцэл тулаан хэрэгтэй гэж үү?
хэрэгтэй!

яагаад гэвэл ... тэрийг л бодох хэрэгтэй дээ.

...


нннн...

Бичсэн: хундага
14:55 , 2008-07-02 .. 71 сэтгэгдлүүд .. Холбоос

гэрийнхэн рүүгээ утасдлаа. бүгд эсэн мэнд, ээж маань бурхны шашинтны яадаг яадаг хурал ч гэнэв, тийм юманд сууж байна гэчихсэн.. жирийн үеийнхээс ялгарах юмгүй л ярьж байна. юутай ч нэг санаа амрав.
сонин.мн-ийг бага сага гүйлгэж харав. уншдаг цөөхөн хэдэн блогынхоо заримыг гүйлгэж харлаа. хэзээ, хаана, хэн, яасан тухайд бол харьцангуй үнэн бололтой хэдэн тоо, хүний нэр энээ тэрээг олж уншив. блог, тэмдэглэл бичсэн эрхмүүдийн хувийн дүгнэлт тун олон янз байна. бухимдаж бачуурсан зарим нь бодол санаагаа эмхэлж амжилгүй буулгасных уу, юу хэлэх гээд, яг юунд бухимдаж дургүйцээд, яах гээд байгаа ...



талархжийна..

зэ зэ зэ зэ зэ .. одоо боллоо. хангалттай шд. ханацан шд. пологтлоо шд.
бишгүй л сайхан байлаа. илүү юу хүсэхэв. 
талархжийна.. талархжийна.. талархжийна.. 
гомдохгүй, гонсойхгүй, муу санахгүй, муухайгаар бодохгүй, үзэн ядахгүй, үргэлж сайхнаар л дурсана.
харин би бол санаж байгаагаас чинь хамаагүй саар биш хүн, сайн биш юм гэхэд... 
гэхдээ намайг саараар дурссан чинь дээр биз. 
эс тэгвээс санаанаас чинь гарахгүй хэсэгтээ тарчилгана гэж мэд.
талархжийна... талархжийна... 
тарчилгана.. биш ээ.. талархжийна..

...


Бичсэн: хундага
23:16 , 2008-06-27 .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос

давахгүй гэсэн даваагаар гурав давах

нэг давав
... хөшиг.. хурдан... үл... мэдрэх.. 

толгой хагарах нь



наад захын ...

миний олон балиар зангийн дотроос онцгой нэгэн балиар занг яах вэ гхгхгх. эгдүү хүргэсэн хүнд гаргачих гээд байх нь гэм биш зан, гэдэс биш харвин болж хуралджээ... гэж мэгж оршил үл нуршин шууд бичсүгэй.
    хамгийн сүүлийн байдлаар, энэ балиар занг бултаар нь бөөндсөн булай ховор завшаан тохиож, үр дүнд нь миний бие ихэд тавирч, сэтгэл машид ханасан нь эндхийн цөөн хэдэн монголчууд дотроос хоорондоо долгион, хэлбэлзэл таардаг болон таардаггүй, таарч магадгүй болон хэзээ ч таарахгүйг үл харгалзан хэсэг бүлэг хүмүүс болзож, боодог хийх боломжгүй тул хүний газрын хонь нэг ширхэгийг тэнгэр харуу...



Бичсэн: хундага
08:02 , 2008-06-24 .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос


ээдэм

зиа.. нэг мэдсэн чинь их олон юм өөрчлөгдөж. бас их олон юм хэв хэвээрээ байна. хэзээ ч дуусчихаж магадгүй амьдрал гэдэг энэ эдийг хэд хэдэн үед хуваавал, миний хувьд хамгийн түрүүн санаанд буух нь хэдэн жилийн өмнө өвдмөр аядаж, үхэнгээ алдан аядаж, үхчихэлгүй сар гаруй хэвтсэнээс өмнөх ба  түүнээс хойшхи үе гэж хоёр том хуваамаар санагддын.. ккк. дэд үе, жижиг сажиг үехэн бол нэлээн олон л доо. арчаагүй царайлчихаад хэвтэж байхдаа юу эсийг бодохов. тархиа гашилгаж сүйд хийчих вий гэж хэрэндээ санаа зовж байв, хөөрхий. азаар тэр үед лав гашилаагүй. харин сүүлийн хэдэн жилд, сүүлийн хэдэн сард...



Хойлог

Бичсэн: хундага
21:28 , 2008-06-18 .. 16 сэтгэгдлүүд .. Холбоос

    намайг бүр жаахан, унтах, уйлах, хэвтэх, хөхөх гэх мэт хялбар рефлексээс өөрийг сүртэй хийж гавьдаггүй байхад манайд нэг нохой байсым гэнэлээ. “сайхан улаан нохой байсым” гэж эгч ярьдаг. тэр сайхан улаан нохойг Хойлог гэдэг байж. хэзээ, хаанаас манайд ирснийг мэдэхгүй, тэр тухай ярьж байгаагүй юм уу, эсвэл би анзааргагүй нь дийлээд чихнийхээ хажуугаар сүнгэнүүлчихсэн ч байж магад. асууж авъя, байз.
    унтахаар нь тэргэнд “хийгээд”, гадаа гаргачихдаг байж, намайг. тэр үеийн хүүхдийн тэрэг гэж гоё эд байсым шиг байгаам, хожим бодох нь ээ. завь шиг том тэргэнд л тухтай нь аргагүй заларч байж ...



Бичсэн: хундага
22:22 , 2008-06-17 .. Бичигдсэн: тармаг үгс .. 11 сэтгэгдлүүд .. Холбоос

сэтгэл бол гомдсон, үзэн ядсан
ухаан бол ойлгосон, уучилсан
бие бол ...



ингэж олон бичлэг нэг дор оруулж үзэхсэн,..

Бичсэн: хундага
16:50 , 2008-06-15 .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос
компьютер мэддэг бол...


талархмаар

Бичсэн: хундага
00:45 , 2008-06-15 .. Бичигдсэн: тармаг үгс .. 25 сэтгэгдлүүд .. Холбоос

дөжрөх, цөхрөх, залхах, шантрах.. гэх мэт сэтгэлийн бүдчээнийг бурхан бидэнд заяасан нь юутай өгөөмөр. үгүйсэн бол энэ зүрх шүүр шанага мэт болох байсан биз ээ.
зүрхийг цойлдоё!



бүр бүр бүрхэг

Бичсэн: хундага
08:56 , 2008-06-12 .. Бичигдсэн: тармаг үгс .. 7 сэтгэгдлүүд .. Холбоос

бороо орж байна. усархаг.
бороон дуслуудтай хамт сэтгэл чийгтүүлэх дурсамж олон. сайхан дурсамж олон.
бороон дуслыг мэдрэхгүй болох мөчид сайхан дурсамжуудаа л санах болно.



би тэнгэр бүрхэг байхад дуртай. ертөнцийн юм болгон яг өөрийнхөө өнгөөр харагддаг юм шиг санагддаг. улаан нь яг жинхэнэ улаанаараа, ногоон нь яг жинхэнэ ногооноороо, цагаан нь гэрэлтэм цагаан, хар нь тас хар. илүү дутуу гэрэл, сүүдэргүй. илүү дутуу гажуудсан төсөөллөөс ангид.

бүрхдэг болохоор л тэнгэр бүр цэнхэр харагддаг байх... цэлмэхээрээ.

бүр бүр бүрхэг тэнгэр
бур бур гуниг, өнгөр 

...


та & мэ

гэрийн ойролцоох галт тэрэгний буудлын үүдэнд цэцэг зарж байв. үсээ зэвэн өнгөөр будаж, энд тэндээ гархи зүүсэн цонхийсон залуу худалдагч, буудлаас гарч ирээд алхангаа савтай цэцэгнүүдийг харж 2-3 секунд саатсан миний харцыг овсгойтой ажиглаж "цэцгээнннннн авввваррррайййй.. цэцццгээээнннн аввваррррайййй" хэмээн УБ-ын микро автобусны жолоочоос дутахгүй уянгалуулав. би уярангуутаа авчихаж байгаам л даа. гэхдээ бас зүгээр ч уярчихаагүй, угийн бизнэсч зан минь хөдөл...



таалагдсан таалагдсан.. ♪♪

Бичсэн: хундага
13:20 , 2008-06-09 .. Бичигдсэн: киибанд Танаа .. 12 сэтгэгдлүүд .. Холбоос
бэлэг авав. ийм бэлэг... ямрав?
надад таалагдсан... эсбөгөөс энэ мөрүүд манийг таалсан

Надад нэг тийм чарласан сэтгэл байна.
Чамд нэг тийм чихцэлдсэн душа байна.

Энийг мэдрэмж гэхгүй бол
Эгнэгт цементэнд зоогдсон гадас болтугай.
Эгц босоо төмөр гадас халуун нарнаа бүлээцэхүйн хамт
Хатаж амжаагүй чиний сүүдэрт хов хоосон урсмой.

Ойлгогдох албагүй энэ найрганцараа 
Чиний явдаг замд дээр сэмхэн унагав.
Сэжиг бүхий энэ сэтгэлийн бэлэг бэл
Хөндийн ёроолоор ёлтолзон хийсэх хог болтугай.
...


гомэннасаи

Бичсэн: хундага
09:39 , 2008-06-07 .. Бичигдсэн: тармаг үгс .. 10 сэтгэгдлүүд .. Холбоос
гомдов
гонсойв

гол нь мэдэв, итгэх ба
гойд найдах буруу гэдгийг

гомэннасаи...

гонсойсныг
гомдсныг

ps: гомэннасаи - уучилна уу


гар... утас

Бичсэн: хундага
00:30 , 2008-06-06 .. Бичигдсэн: тармаг үгс .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос
өнөөдөр
гар утсаар хэрэлдэв
гар утсаар элдвээр хэлэгдэв
гар утсаар хэгжүүрхэв
гар утсаар дуугарч ядав
гар утсаар үнэд оров
гар утсаар үл ойлголцов
гар утсаар хүсэлт тавив
гар утсаар ажил амжуулав
гар утсаар талархал илэрхийлэв
гар утсаар болзов
гар утсаар цаг өөрчлөв
гар утсаар болзооноос бултав
гар утсаар зөвлөлгөө өгөв
гар утсаар хов ярив
гар утсаар зовлон хуваалцав
гар утсаар зураг авав
гар утсаар худал хэлэв
гар утсаар хүн хүлээв
гар утсаар горьдлого тасрав

тэгээд гар утсаа цэнэглэхээр залгав.

тээр жил нэгэн хартай этгээд гар утсыг минь шүүрэн авч тэхий дундуур нь ...


oh how happy she was

Бичсэн: хундага
12:19 , 2008-06-03 .. Бичигдсэн: тармаг үгс .. 14 сэтгэгдлүүд .. Холбоос

 



түнннг ♪ ...түнннгг ♪.. түннг..♪♪
зүрхний цохилт шиг..
заримдаа буудалдаа буухгүй энэ чигээрээ явчихвал хаа хүрэх бол гэсэн эргүү, адын бодол эргэлдэнэ..галт тэргэнд..
swaying like the wind torn trees ♪
хаа хүрэхэв дээ, эцсийн буудалдаа л очно биз.. депо.. хүйтэн.. тос нялхийтэл ханхалсан
as stiff as toys ♪
нүдний үзүүрт юм хөдлөх шиг... цайрдсан бариуланд эсрэг талын цонхоор харагдах гэрэлтэй цонхнууд, харанхуй байшин, бас .. одод.. од харагдаагүй ээ.. урсан өнгөрөх нь тодхон тусна.
жирэлзээд л... 
жинхэнэ нь аль ч юм...
the empty world ♪
цайрдсан бариуланд нэгэн хэмээр урс...


хуучин танил, шинэ бүсгүй

хүүхдийн баяраар хуучин танилтайгаа уулзахаар гараад хөлөө доголуулчихаад ирэв. хоёр жил уулзаагүй болохоор хэрэндээ л гоёж аваад, шинэхэн сандаалиа углан гарсан минь гай болов. эмэгтэй хүн гэж сонин амьтан. удаан уулзаагүй хүүхнүүд уулзахаараа ямар болжив, таргалж уу, турж уу, үрчлээ нэмэгдэж үү, юу өмсөж зүүжив, хэр зэрэг амьдарчийгаан байна гэх мэтээр "шалгах хуудас"-архуу юмыг уулзангуутаа эхний 10 минутын дотро бөглөх нь элбэг бөгөөд тэр мэдээллээ цааш түгээхдээ монцамэг хол хаяхаар авъяаслаг. муу ч гэсэн би бас өөрийн тухай мэдээллийн агуулгад асар их анхаарал тавьсан минь сандаалиар илр...



өнөөдөр

Бичсэн: хундага
23:12 , 2008-05-29 .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос
бороотой байв...
яджийхад нэг гажиг зурхай олоод уншчихдым даа. тэгээд уншсандаа би итгэчихдийм даа. бүх юмаа орвонгоор эргүүлнээ, яадын... этр гээд мэдрэлтээд суужийна.. гэхдээ зурхайд борооны тухай юу ч бичээгүй байсан... амьээээ ньиии.и.и. нүрэээнагаааараааа..
 


Бичсэн: хундага
21:18 , 2008-05-27 .. Бичигдсэн: тармаг үгс .. 12 сэтгэгдлүүд .. Холбоос

үнэ цэнэгүйд
хэт
үнэ өгсөн
өөрийгөө
үнэлэв

МУУ!



{ Сүүлийн хуудас } { 23www.GhostStudy.com -р хуудас Нийт хуудасны тоо: 32 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

www.гоожуур.com
www.GhostStudy.com
mail.yahoo.com

Ангилалууд

[Чөлөөт бүс]
Дурсамж,цаг хугацаа...
Эсрэг талаас нь...
Өдөр тутамын
Танин мэдэхүй,эх сурвалж

Сүүлийн бичлэгүүд

Hi...
END...
Bla bla bla...
Зүүд байлаа...
Nevermind...3

Найзууд

хундага
Tsoomii



<