Written by Uchiral...2007 | |
зүрх сэтгэлээ юутай зүйрлэн жишье дээ... гэдэг дуубид... монголчууд... уг нь их сайхан заяатай улс шиг санагддаг. дахин хүн болж, дахин энэ ертөнцөд ирж суралцах завшаан тохиовол дахин монгол хүн болж төрнө л гэж боддог. нннн...гэрийнхэн рүүгээ утасдлаа. бүгд эсэн мэнд, ээж маань бурхны шашинтны яадаг яадаг хурал ч гэнэв, тийм юманд сууж байна гэчихсэн.. жирийн үеийнхээс ялгарах юмгүй л ярьж байна. юутай ч нэг санаа амрав. талархжийна.. Бичсэн:
хундага
01:01 , 2008-07-01 .. Бичигдсэн: бичүүлсэн эзэн нь унш!! .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос зэ зэ зэ зэ зэ .. одоо боллоо. хангалттай шд. ханацан шд. пологтлоо шд. давахгүй гэсэн даваагаар гурав давах наад захын ... Бичсэн:
хундага
22:15 , 2008-06-25 .. Бичигдсэн: аа донгосч л байхгүй юу .. 14 сэтгэгдлүүд .. Холбоос миний олон балиар зангийн дотроос онцгой нэгэн балиар занг яах вэ гхгхгх. эгдүү хүргэсэн хүнд гаргачих гээд байх нь гэм биш зан, гэдэс биш харвин болж хуралджээ... гэж мэгж оршил үл нуршин шууд бичсүгэй. ээдэм Бичсэн:
хундага
00:30 , 2008-06-20 .. Бичигдсэн: аа донгосч л байхгүй юу .. 8 сэтгэгдлүүд .. Холбоос зиа.. нэг мэдсэн чинь их олон юм өөрчлөгдөж. бас их олон юм хэв хэвээрээ байна. хэзээ ч дуусчихаж магадгүй амьдрал гэдэг энэ эдийг хэд хэдэн үед хуваавал, миний хувьд хамгийн түрүүн санаанд буух нь хэдэн жилийн өмнө өвдмөр аядаж, үхэнгээ алдан аядаж, үхчихэлгүй сар гаруй хэвтсэнээс өмнөх ба түүнээс хойшхи үе гэж хоёр том хуваамаар санагддын.. ккк. дэд үе, жижиг сажиг үехэн бол нэлээн олон л доо. арчаагүй царайлчихаад хэвтэж байхдаа юу эсийг бодохов. тархиа гашилгаж сүйд хийчих вий гэж хэрэндээ санаа зовж байв, хөөрхий. азаар тэр үед лав гашилаагүй. харин сүүлийн хэдэн жилд, сүүлийн хэдэн сард... Хойлог намайг бүр жаахан, унтах, уйлах, хэвтэх, хөхөх гэх мэт хялбар рефлексээс өөрийг сүртэй хийж гавьдаггүй байхад манайд нэг нохой байсым гэнэлээ. “сайхан улаан нохой байсым” гэж эгч ярьдаг. тэр сайхан улаан нохойг Хойлог гэдэг байж. хэзээ, хаанаас манайд ирснийг мэдэхгүй, тэр тухай ярьж байгаагүй юм уу, эсвэл би анзааргагүй нь дийлээд чихнийхээ хажуугаар сүнгэнүүлчихсэн ч байж магад. асууж авъя, байз. сэтгэл бол гомдсон, үзэн ядсан ингэж олон бичлэг нэг дор оруулж үзэхсэн,..
компьютер мэддэг бол...
талархмаардөжрөх, цөхрөх, залхах, шантрах.. гэх мэт сэтгэлийн бүдчээнийг бурхан бидэнд заяасан нь юутай өгөөмөр. үгүйсэн бол энэ зүрх шүүр шанага мэт болох байсан биз ээ. бүр бүр бүрхэгбороо орж байна. усархаг. та & мэ Бичсэн:
хундага
07:10 , 2008-06-11 .. Бичигдсэн: аа донгосч л байхгүй юу .. 10 сэтгэгдлүүд .. Холбоос гэрийн ойролцоох галт тэрэгний буудлын үүдэнд цэцэг зарж байв. үсээ зэвэн өнгөөр будаж, энд тэндээ гархи зүүсэн цонхийсон залуу худалдагч, буудлаас гарч ирээд алхангаа савтай цэцэгнүүдийг харж 2-3 секунд саатсан миний харцыг овсгойтой ажиглаж "цэцгээнннннн авввваррррайййй.. цэцццгээээнннн аввваррррайййй" хэмээн УБ-ын микро автобусны жолоочоос дутахгүй уянгалуулав. би уярангуутаа авчихаж байгаам л даа. гэхдээ бас зүгээр ч уярчихаагүй, угийн бизнэсч зан минь хөдөл... таалагдсан таалагдсан.. ♪♪
бэлэг авав. ийм бэлэг... ямрав?
надад таалагдсан... эсбөгөөс энэ мөрүүд манийг таалсан Надад нэг тийм чарласан сэтгэл байна. Чамд нэг тийм чихцэлдсэн душа байна. Энийг мэдрэмж гэхгүй бол Эгнэгт цементэнд зоогдсон гадас болтугай. Эгц босоо төмөр гадас халуун нарнаа бүлээцэхүйн хамт Хатаж амжаагүй чиний сүүдэрт хов хоосон урсмой. Ойлгогдох албагүй энэ найрганцараа Чиний явдаг замд дээр сэмхэн унагав. Сэжиг бүхий энэ сэтгэлийн бэлэг бэл Хөндийн ёроолоор ёлтолзон хийсэх хог болтугай. ... гомэннасаи
гомдов
гонсойв гол нь мэдэв, итгэх ба гойд найдах буруу гэдгийг гомэннасаи... гонсойсныг гомдсныг ps: гомэннасаи - уучилна уу гар... утас
өнөөдөр
гар утсаар хэрэлдэв гар утсаар элдвээр хэлэгдэв гар утсаар хэгжүүрхэв гар утсаар дуугарч ядав гар утсаар үнэд оров гар утсаар үл ойлголцов гар утсаар хүсэлт тавив гар утсаар ажил амжуулав гар утсаар талархал илэрхийлэв гар утсаар болзов гар утсаар цаг өөрчлөв гар утсаар болзооноос бултав гар утсаар зөвлөлгөө өгөв гар утсаар хов ярив гар утсаар зовлон хуваалцав гар утсаар зураг авав гар утсаар худал хэлэв гар утсаар хүн хүлээв гар утсаар горьдлого тасрав тэгээд гар утсаа цэнэглэхээр залгав. тээр жил нэгэн хартай этгээд гар утсыг минь шүүрэн авч тэхий дундуур нь ... oh how happy she was
түнннг ♪ ...түнннгг ♪.. түннг..♪♪ зүрхний цохилт шиг.. заримдаа буудалдаа буухгүй энэ чигээрээ явчихвал хаа хүрэх бол гэсэн эргүү, адын бодол эргэлдэнэ..галт тэргэнд.. swaying like the wind torn trees ♪ хаа хүрэхэв дээ, эцсийн буудалдаа л очно биз.. депо.. хүйтэн.. тос нялхийтэл ханхалсан as stiff as toys ♪ нүдний үзүүрт юм хөдлөх шиг... цайрдсан бариуланд эсрэг талын цонхоор харагдах гэрэлтэй цонхнууд, харанхуй байшин, бас .. одод.. од харагдаагүй ээ.. урсан өнгөрөх нь тодхон тусна. жирэлзээд л... жинхэнэ нь аль ч юм... the empty world ♪ цайрдсан бариуланд нэгэн хэмээр урс... хуучин танил, шинэ бүсгүй Бичсэн:
хундага
10:47 , 2008-06-02 .. Бичигдсэн: аа донгосч л байхгүй юу .. 14 сэтгэгдлүүд .. Холбоос хүүхдийн баяраар хуучин танилтайгаа уулзахаар гараад хөлөө доголуулчихаад ирэв. хоёр жил уулзаагүй болохоор хэрэндээ л гоёж аваад, шинэхэн сандаалиа углан гарсан минь гай болов. эмэгтэй хүн гэж сонин амьтан. удаан уулзаагүй хүүхнүүд уулзахаараа ямар болжив, таргалж уу, турж уу, үрчлээ нэмэгдэж үү, юу өмсөж зүүжив, хэр зэрэг амьдарчийгаан байна гэх мэтээр "шалгах хуудас"-архуу юмыг уулзангуутаа эхний 10 минутын дотро бөглөх нь элбэг бөгөөд тэр мэдээллээ цааш түгээхдээ монцамэг хол хаяхаар авъяаслаг. муу ч гэсэн би бас өөрийн тухай мэдээллийн агуулгад асар их анхаарал тавьсан минь сандаалиар илр... өнөөдөр
бороотой байв...
яджийхад нэг гажиг зурхай олоод уншчихдым даа. тэгээд уншсандаа би итгэчихдийм даа. бүх юмаа орвонгоор эргүүлнээ, яадын... этр гээд мэдрэлтээд суужийна.. гэхдээ зурхайд борооны тухай юу ч бичээгүй байсан... амьээээ ньиии.и.и. нүрэээнагаааараааа.. үнэ цэнэгүйд |
Миний талаар:Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог Холбоосуудwww.гоожуур.comwww.GhostStudy.com mail.yahoo.com Ангилалууд[Чөлөөт бүс]Дурсамж,цаг хугацаа... Эсрэг талаас нь... Өдөр тутамын Танин мэдэхүй,эх сурвалж Сүүлийн бичлэгүүдHi...END... Bla bla bla... Зүүд байлаа... Nevermind...3 НайзуудхундагаTsoomii |